• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49004.63

( 364.39 0.75% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49004.63 364.39
MSE A Индекс 18179.57 210.61
MSE B Индекс 14372.04 -18.01

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-15 18:39:47

Энэ өдөр нийт 13,151,542,702 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-08-15 15:35:02

ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

08-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-14 16:34:57

Энэ өдөр нийт 50,096,414,035.2 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГҮҮЛЧ, ШИНЖЭЭЧДИЙН КЛУБ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2024-01-22 12:20:48

“Монголын хөрөнгийн бирж” ХК Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб хооронд өнөөдөр /2024-01-22/ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубийн тэргүүн Г.Энэбиш нар гарын үсэг зуран баталгаажуулсан.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд үнэт цаас, хөрөнгийн зах зээл, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа тэдгээртэй холбоотой мэдээ мэдээллээр клубийн сэтгүүлчдийг хангах, үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамруулах, хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй түгээхэд хамтран ажиллахаар тогтсон юм.

Энэ үеэр МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, клубийн тэргүүн Г.Энэбиш, ерөнхий зохицуулагч Б.Баяртогтох нар биржийн 2023 оны үйл ажиллагааны тойм, 2024 оны төлөвлөлт, зах зээлийн чиг хандлага болон цаг үеийн мэдээлэл харилцан солилцлоо.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ