• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54938.57

( 74.4 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54938.57 74.4
MSE A Индекс 21084.05 113.35
MSE B Индекс 14325.82 37.84

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 35 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ, ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-19 13:23:31

Монголын хөрөнгийн биржийн түүхийг хамт бичилцсэн зах зээлийн нийт оролцогчид болон хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчид, биржийн ахмад мэргэжилтнүүд, үе үеийн удирдлага, хамт олондоо ойн баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 35 ЖИЛИЙН ОЙН ЛОГОНЫ УТГА АГУУЛГЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2026-01-19 12:51:51

Монголын хөрөнгийн бирж байгуулагдсанаас хойш 35 жилийн хугацаанд зах зээлийн ил тод байдал, шударга тогтолцоо, оролцогчдын итгэлцэлд суурилан тогтвортой өсөлтийг бий болгож ирсэн билээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 14.1 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЛОО

2026-01-19 12:44:19

"Хаан банк" ХК, "Таван толгой" ХК, "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК, "АПУ" " ХК-иудын хувьцааны ханшийн өсөлт голлон нөлөөллөө.

Мэдээ мэдээлэл

“ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХК ЖИЛИЙН ЭЦСИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-02-05 16:59:48

“Газар шим" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №002/007/2024131-002 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 80%-ийг буюу 5,607,169,808 /таван тэрбум зургаан зуун долоон сая нэг зуун жаран есөн мянга найман зуун найман/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэгж хувьцаа тус бүрд 4.68 /дөрвөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ