• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49004.63

( 364.39 0.75% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49004.63 364.39
MSE A Индекс 18179.57 210.61
MSE B Индекс 14372.04 -18.01

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-15 18:39:47

Энэ өдөр нийт 13,151,542,702 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-08-15 15:35:02

ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

08-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-14 16:34:57

Энэ өдөр нийт 50,096,414,035.2 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-02-20 17:08:38

2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 438,466,315 төгрөгийн үнийн дүн бүхий 1,722,355 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Нако түлш ХК (NKT +15.00%), Гермес центр ХК (HRM +14.91%), Хөх ган ХК (HGN +11.25%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан гурил тэжээл ХК (DAR -14.84%), Булигаар ХК (MBG -8.18%), Монложистикс Холдинг ХК (MLG -7.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 20,631 ширхэг нэгж эрх 8,126,836 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 629,738 ширхэг үнэт цаас 580,631,031 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,552,000 юань буюу 3,558,200,320 төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65% -ийн агууламжтай төмрийн баяжмал 334,950 ам.доллар буюу  1,135,936,032.00 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 393,750 ам.доллар  буюу 1,335,348,000 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 463,050 ам.доллар буюу 1,570,369,248 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 8,627,077,782 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.49% хувиар өсч, 44,356.57 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,787,697,040,770 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ