• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54639.66

( 98.17 0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54639.66 98.17
MSE A Индекс 20954.65 65.58
MSE B Индекс 14281.8 24.67

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ОЛЛОО” ХК НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАЛАА

2026-01-06 14:49:18

Хурал 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Люкс центр, 3 давхарт, 305 тоотод зохион байшуулагдана.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-26 17:06:06

2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 1,079,511,689 төгрөгийн үнийн дүн бүхий 1,620,978 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Дархан зочид буудал ХК (DZG +15.00%), Хар тарвагатай ХК (TVT +14.93%), Хай би ойл ХК (HBO +14.66%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монголын цахилгаан холбоо ХК (MCH -12.50%), Могойн гол ХК (BDL -11.03%), Жуулчин дюти фрий ХК (SUL -9.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 533,269 ширхэг нэгж эрх 55,609,326 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 10 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 216,150 ам.доллар буюу 729,860,736 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 1,865,981,751 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.28% хувиар өсч, 44,399.24 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,686,903,346,583 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ