• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49125.12

( -919.62 -1.84% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49125.12 -919.62
MSE A Индекс 19087.74 -341.09
MSE B Индекс 14269.99 -126.57

Мэдээ мэдээлэл

"ПРЕМИУМ НЭКСУС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2025-11-07 16:46:46

Хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтэй хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийг 2025 оны 11-р сарын 10-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 23-ны өдрийг дуустал хүлээн авна.

11-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-07 15:59:44

Энэ өдөр нийт 20,166,126,894 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“УЛААНБААТАР ИМПАТИ” СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-11-07 14:08:12

Бирж нь их, дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнууд, ЕСБ-ийн ахлах ангийн сурагчдад санхүү, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр сургалт, мэдээллүүдийг өгч, орон нутгийн ард иргэдэд зориулсан кампанит ажлуудыг ч өрнүүлсээр байна.

Мэдээ мэдээлэл

"УЛААНСАН" ХК-ИЙН ХУВЬЦААГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2024-04-09 11:49:39

"Ардын Тэтгэврийн Данс" ХХК нь нэр бүхий бүхий компанитай хамтран Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 хэсгийг тус тус үндэслэн "Улаансан" ХК-ийн нийт гаргасан энгийн хувьцааны хяналтын багцыг худалдан авах санал гаргасан байна.

"Ардын Тэтгэврийн Данс" ХХК болон хамаарал бүхий хуулийн этгээд "Улаансан" ХК-ийн нийт гаргасан хувьцааны 59 хувьтай тэнцэх 36,684 ширхэг хувьцааг худалдан авах саналыг гаргаж байгаа ба дараах хувь хэмжээгээр худалдан авах мэдээллийг ирүүллээ.

Үүнд: 

                  "Ардын Тэтгэврийн Данс" ХХК                                           29.50% хувь буюу 18,342 ширхэг

                  "Ард Секюритиз ҮЦК" ХХК                                                 29.50% хувь буюу 18,342 ширхэг

Хувьцаа худалдан авахаар санал болгох үнэ:                           4,072 төгрөг

Худалдан авах тоо ширхэг:                                                            36,684 ширхэг

Худалдан авах саналын эхлэх хугацаа:                                       2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр

Худалдан авах саналын дуусах хугацаа:                                     2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр

Худалдах саналыг хүлээн авах эцсийн өдөр:                             2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр

Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр:                 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр

Санал гаргагчийн компанид эзэмшиж байгаа хувь хэмжээ:     0%

Хувьцаа худалдан авах санал гаргасан үндэслэл:                     Хөрөнгө оруулах зорилгоор

Санал гаргагчийн өөр компанид эзэмшиж байгаа хувьцааны мэдээлэл: www.ardpension.com

Санал гаргагчийн үнэт цаасны компанийн мэдээлэл: "Ардын Тэтгэврийн Данс" ХХК, Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сентрал тауер, 17 давхар

Худалдан авах санал гаргагчийн худалдах саналыг хүлээн авах шуудангийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сентрал тауер, 17 давхар

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ