• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48046.98

( -43.27 -0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48046.98 -43.27
MSE A Индекс 17410.78 -6.63
MSE B Индекс 13935.41 -76.52

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-25 18:11:29

Энэ өдөр нийт 39,826,364,603 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-25 18:04:48

Арилжааны системд нийт 14,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 140,000 ширхэг ХБҮЦ-ыг худалдан авахаар нийт 76 хөрөнгө оруулагчийн 76 захиалга бүртгэгдсэн байна. 

2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-06-25 15:49:27

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 15.2 тэрбум төгрөг, 3 жилийн хугацаатай купонтой бондод 14.0 тэрбум төгрөг, нийт 29.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 28 ширхэг захиалгын санал ирүүллээ.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ӨДӨРЛӨГ” БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-05-27 15:51:31

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зах зээлийг БНХАУ-ын оролцогчдод сурталчлах, оролцогчидтой санал солилцох зорилгоор Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо “Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн өдөрлөг” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж ХК, уул уурхайн үндэсний ассоциаци, уул уурхайн бүтээгдэхүүн худалдагч талууд болох “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Энержи Ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК, уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны зуучлагч брокеруудын төлөөлөл болох “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК , “БиДиСек ҮЦК” ХК, “Ард Секюритиз ҮЦК” ХХК, “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК, “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК, “Апекс капитал ҮЦК” ХХК болон уул уурхайн бүтээгдэхүүн худалдан авагч нийт 100 гаруй байгууллагууд оролцов. 

Арга хэмжээг Монгол Улсаас БНХАУ-д суугаа бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар нээж үг хэллээ. МХБ-ийн зүгээс Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн болон, зах зээлийн танилцуулгыг Хяналт, Зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар Уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны өөрчлөлтүүд сэдвээр тус тус илтгэл тавив.

Түүнчлэн БНХАУ-ын худалдан авагч талын төлөөлөл болох Jidong Development (HK) International Limited компанийн Гүйцэтгэх захирал Zhou Zhitao Монголын уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлд уул уурхайн биржийн арилжаагаар дамжуулан оролцохын давуу тал, боломж, туршлагаасаа хуваалцав.

МХБ нь 2023 оны 1 дүгээр сараас эхлэн экспортод гаргах нүүрний арилжааг амжилттай эхлүүлж, 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 546 удаагийн арилжаагаар  26.2 сая тонн нүүрс, 1.3 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, 3,000 тонн зэсийн баяжмалыг нийт 12.5 их наяд төгрөгөөр (3.6 тэрбум ам.доллар) арилжаад байгаа бөгөөд арилжааны үр дүнд худалдагч компаниуд 1.06 их наяд төгрөгийн (312 сая ам.доллар)  нэмэлт орлогыг төвлөрүүлсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ