• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49298.24

( -40.69 -0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49298.24 -40.69
MSE A Индекс 19196.94 -149.67
MSE B Индекс 14402.74 152.56

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-02 17:23:00

Энэ өдөр нийт 8,186,139,432 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"БЭРС-4" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-10-02 17:17:30

“Бэрс Эй Би Эс про ТЗК” ХХК нь жилийн 19.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 29 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ЖУРМУУДЫГ ТАНИУЛАН СУРТАЛЧЛАХ СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-02 16:59:07

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаа нар оролцсон юм.

Мэдээ мэдээлэл

“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2024-05-27 17:13:13

“Говь” ХК-ийн хяналтын багц эзэмшигч "Таван Богд Холдингс" ХХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтыг үндэслэн "Говь" хувьцаат компанийн 98,292,837 ширхэг энгийн хувьцаа буюу нийт энгийн хувьцааны 12.60 хувийг худалдан авах санал гаргасан байна.

Худалдан авах санал гаргаж буй этгээд: “Таван Богд Холдингс” ХХК /РД:2543303/;

Худалдан авахаар зарласан нийт хувьцааны тоо ширхэг: 98,292,837 ширхэг;

Хувьцааг худалдан авах саналын эхлэх, дуусах хугацаа:  2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл;

Худалдах саналыг хүлээн авах өдөр: 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл;

Худалдан авах санал гаргагчийн компанид эзэмшиж буй хувьцааны тоо хэмжээ, хувь: 665,378,372 ширхэг хувьцаа буюу нийт энгийн хувьцааны 85.29%;

Нэгж хувьцааг худалдан авахаар санал болгож буй үнэ: 268.26 төгрөг;

Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр: 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр;

Худалдан авах санал гаргах болсон шалтгаан, зорилго: Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг үндэслэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор бусад хувьцаа хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авах;

Санал гаргагчийн харилцагч үнэт цаасны компани: “Таван Богд Капитал ҮЦК” ХХК, холбогдох утас: (+976) 7272-7282

Санал хүлээн авах хаяг: 

1. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил 1, Чингисийн өргөн чөлөө 6, Хаан банк цамхаг, 10-р давхар, Мэйл хаяг: info@tavanbogd.com Утас: 75112222

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ