• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49705.58

( 115.32 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49705.58 115.32
MSE A Индекс 19348.75 16.12
MSE B Индекс 14421.84 77.03

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-30 16:32:30

Энэ өдөр нийт 685,068,933 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“НЭЭЛТТЭЙ КОМПАНИЙН ШИНЭ БОЛОМЖ БА ЖУРМЫН ӨӨРЧЛӨЛТҮҮД” СЭДЭВТ МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-30 15:02:20

Цаашид хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц нээлттэй, ил тод, сайн засаглал бүхий өрсөлдөх чадвартай компани болоход ЕСБХБанк болон сургалт мэдээлэл хүргэсэн байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-10-30 09:52:50

2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 7.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 80 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

"БОГД БАНК" ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-07-02 16:14:41

"Богд Банк" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 07-р сарын 02-ны өдрийн 24/89 тоот тогтоолоор компанийн 2024 оны эхний хагас жилийн санхүүгийн урьдчилсан байдлаарх татварын дараах цэвэр ашгийн 25 хувь болох 3,752,801,206.64 төгрөгийг нэгж хувьцаанд 3.00 төгрөгөөр тооцон ногдол ашиг болгон мөнгөн хэлбэрээр хуваарилахаар болсон байна. 

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2024 оны 07-р сарын 02-ны өдрөөр тогтоож, тогтоолын 1 дэх хэсэгт заасан ногдол ашгийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөл шийдвэр ирснээс хойш 60 хоногийн дотор, нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ