• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-16 18:39:37

Энэ өдөр нийт 136,912,751,996 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА

2024-12-11 15:44:57

"ХасБанк" ХК нь Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 36.11 дэх хэсэг болон 36.12 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.7 дахь заалт, Монгол банкны ерөнхийлөгч болон, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-262/262 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Хувьцаат компани хэлбэртэй банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журмын 1 дүгээр зүйлийн 1.2.6 дахь заалт, 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэг "ХасБанк" ХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.26 дахь хэсэгт тус тус заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн R-2024-51 тоот тогтоолоор хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг баталсан шийдвэрээ ирүүлсэн байна.

Тус банк 3 сарын хугацаанд 2,200,000 ширхэг хүртэл хувьцааг нэг бүрийг нь 826 төгрөг хүртэл үнээр тооцон, нийт 1,750,000,000 төгрөг хүртэл үнийн дүнгээр, худалдан авч халааслахаа мэдэгдлээ.  

Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ