• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48980.02

( 108.07 0.22% )
JavaScript chart by amCharts 3.21.5201720182019202020212022202320242025020,00040,00060,000
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48980.02 108.07
MSE A Индекс 18258 63.3
MSE B Индекс 14569.59 0

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-05 15:21:34

Энэ өдөр нийт 13,060,268,421 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

09-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-04 16:21:58

Энэ өдөр нийт 12,962,549,028.5 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-09-04 14:50:01

Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр ZGEB-BD-03/09/28-A0369-10.48 симболтойгоор эхэллээ.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-12 16:30:26

2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 543,049,062 төгрөгийн үнийн дүн бүхий 2,289,907 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Шивээ овоо ХК (SHV +12.50%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK +11.11%), Мандал Ирээдүйн Өсөлт (MFG +5.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -13.69%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -9.58%), Дархан нэхий ХК (NEH -5.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 628,917 ширхэг нэгж эрх 724,205,482 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 73 ширхэг үнэт цаас 3,800,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 13,149 ширхэг үнэт цаас 1,314,550,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 3,227,160 ширхэг үнэт цаас 267,854,280 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар: 

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 419,100 доллар буюу 1,432,362,261 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 4,285,821,085 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.36% хувиар өсч, 50,080.84 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,888,403,472,229 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ