• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49456.75

( 634.82 1.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49456.75 634.82
MSE A Индекс 17816.48 126.83
MSE B Индекс 14715.23 35.34

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-02 16:28:53

Энэ өдөр нийт 35,208,000,050 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ХААН БАНК" ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 07 САРЫН 07-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-07-02 11:04:11

Арилжааны захиалгыг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна. 

07-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-01 15:26:12

Энэ өдөр нийт 2,361,218,087 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

02-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-24 15:15:00

2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 58 хувьцаат компанийн 603,110,897 төгрөгийн үнийн дүн бүхий 7,182,903 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Өндөрхаан ХК (ONH +15.00%), Тээвэр-Ачлал ХК (ACL +14.99%), Тахь-ко ХК (TAH +14.67%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Могойн гол ХК (BDL -15.00%), Монгол алт ХК (ERS -14.53%), Сүү ХК (SUU -11.38%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 41,421 ширхэг нэгж эрх 21,386,910 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 36,042 ширхэг үнэт цаас 3,595,760,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 68 ширхэг үнэт цаас 6,800,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 4,227,057,807 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.94% хувиар буурч, 52,249.21 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,312,999,501,522 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ