• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49029.74

( -25.08 -0.05% )
JavaScript chart by amCharts 3.21.5201720182019202020212022202320242025020,00040,00060,000
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49029.74 -25.08
MSE A Индекс 17997.21 -17.8
MSE B Индекс 14405.42 -71.57

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-11 15:33:58

Энэ өдөр нийт 9,277,155,314 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

08-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-08 15:39:50

Энэ өдөр нийт 25,732,478,671 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-08-08 11:42:45

Тус компанийн 365,751,958 ширхэг энгийн хувьцааг Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 50,000 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 365,801,958 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. 

Мэдээ мэдээлэл

03-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-10 15:59:55

2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 548,371,842 төгрөгийн үнийн дүн бүхий 2,565,396 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсч, 31 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хасу-Мандал ХК (HSR +15.00%), Мик холдинг ХК (MIK +13.33%), Хөх ган ХК (HGN +6.49%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Э-Транс ложистикс XК (ETR -14.86%), Монгол шевро ХК (MVO -13.11%), Монгол Базальт ХК (MBW -6.39%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 18,425 ширхэг нэгж эрх 11,629,248 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3,318 ширхэг үнэт цаас 330,742,070 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 280 ширхэг үнэт цаас 28,000 доллароор,

  • Багцын арилжаагаар 3,013,827 ширхэг үнэт цаас 319,465,662 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,240,000 юань буюу 4,901,273,600 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 6,208,572,142 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.56% хувиар буурч, 51,917.14 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,404,857,801,780 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ