• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49004.63

( 364.39 0.75% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49004.63 364.39
MSE A Индекс 18179.57 210.61
MSE B Индекс 14372.04 -18.01

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-15 18:39:47

Энэ өдөр нийт 13,151,542,702 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-08-15 15:35:02

ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

08-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-14 16:34:57

Энэ өдөр нийт 50,096,414,035.2 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

03-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-13 15:19:42

2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 696,931,250 төгрөгийн үнийн дүн бүхий 1,249,131 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол алт ХК (ERS +14.96%), Э-Транс ложистикс XК (ETR +14.91%), Улсын их дэлгүүр ХК (UID +6.03%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Могойн гол ХК (BDL -14.58%), Дархан нэхий ХК (NEH -13.78%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -11.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 2,982 ширхэг нэгж эрх 1,350,505 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 864 ширхэг үнэт цаас 57,573,150 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7 ширхэг үнэт цаас 700,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 395,000 ширхэг үнэт цаас 513,500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 438,900 ам.доллар буюу 1,522,627,491 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн баяжуулсан коксжих нүүрс 7,340,800 ам.доллар буюу 25,466,629,952 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрс 3,670,400 ам.доллар буюу 12,733,314,976 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 40,992,627,324 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.04% хувиар буурч, 51,357.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,313,647,671,013 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ