• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54507.06

( 327.89 0.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54507.06 327.89
MSE A Индекс 20723.08 57.62
MSE B Индекс 14149.16 -6.59

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-26 15:21:08

Энэ өдөр нийт 94,349,926,659 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР АМАРНА

2025-12-26 11:07:11

Монгол Улсын “Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу тухайн өдөр ажиллахгүй тул үнэт цаасны арилжаа болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-25 16:06:48

Энэ өдөр нийт 37,727,259,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА

2025-04-04 17:07:05

"ХасБанк" ХК нь Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 36.11 дэх хэсэг болон 36.12 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.7 дахь заалт, Монгол банкны ерөнхийлөгч болон, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-262/262 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Хувьцаат компани хэлбэртэй банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журмын 1 дүгээр зүйлийн 1.2.6 дахь заалт, 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэг "ХасБанк" ХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.26 дахь хэсэгт тус тус заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн R-2025-12 тоот тогтоолоор хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг баталсан шийдвэрээ ирүүлсэн байна.

Тус банк 6 сарын хугацаанд 4,000,000 ширхэг хүртэл хувьцааг нэг бүрийг нь 888 төгрөг хүртэл үнээр тооцон, нийт 3,500,000,000 төгрөг хүртэл үнийн дүнгээр, худалдан авч халааслахаа мэдэгдлээ.  

Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ