• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49063.69

( -182.48 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49063.69 -182.48
MSE A Индекс 17750.49 -75.5
MSE B Индекс 14599.44 195.81

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-01 15:26:12

Энэ өдөр нийт 2,361,218,087 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХААН БАНК" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОХ ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2025-07-01 10:50:15

"Хаан банк" ХК нь "Жендэр бонд"-ыг олон нийтэд санал болгоно.

"ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-01 09:58:24

Тус компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "OMBS-BD-01/07/27-C0085-19.2" үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДАД ШИНЭЧЛЭН БАТАЛСАН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРМЫГ ТАНИЛЦУУЛЛАА

2025-04-04 17:10:55

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар тушаалаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан "Гишүүнчлэлийн журам"-ын шинэчилсэн найруулгыг батламжилсан.

Үүнтэй холбогдуулан “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналт зохицуулалтын газрын Хяналт, шинжилгээний албанаас Монголын хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй Үнэт цаасны компаниудад Гишүүнчлэлийн журмын шинэчилсэн найруулгыг дэлгэрэнгүй танилцууллаа.

Түүнчлэн Үнэт цаасны компаниудын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх, дүгнэлт хийх арга аргачлал, гишүүний гэрээний үүргийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн юм.

Мөн энэ үеэр Мэдээлэл технологийн албанаас Арилжааны системийн ажиллагаа болон Засгийн газрын дотоод үнэт цаас биржээр арилжаалахтай холбоотой мэдээлэл өглөө.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “Гишүүнчлэлийн журам”-аар үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээдийг биржид гишүүнээр элсэх өргөдлийг хүлээн авах, гишүүнээр элсүүлэх, элсүүлэхээс татгалзах, хяналт тавих, хариуцлага ногдуулах, үүргийн хэрэгжилтийг дүгнэн хагас жил тутам олон нийтэд мэдээлэх, гишүүний эрхийг түдгэлзүүлэх, гишүүний арилжаанд оролцох эрхийг түр хязгаарлах, сэргээх, хасахтай холбоотой харилцааг зохицуулдаг.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ