• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48886.75

( 86.7 0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48886.75 86.7
MSE A Индекс 18802.96 -16.26
MSE B Индекс 14492.05 -39.98

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-10-21 16:29:14

Бирж нь 1303 (MNZGKHB13034) кодтой Засгийн газрын богино хугацаат, хямдруулалттай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

10-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-21 16:20:27

Энэ өдөр нийт 19,230,377,642 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУД III УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ИРҮҮЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА!

2025-10-21 15:56:48

Товлосон хугацаанд тайлангаа ирүүлээгүй компаниуд 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор 2025 оны III улирлын санхүүгийн тайлангаа биржийн цахим хуудсанд байршуулна уу!

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-08-04 10:16:49

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын Засгийн газрын үнэт цаас бүртгэх тухай 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/306 дугаар тушаалаар Засгийн газрын купонтой, 3 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

Анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг, 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий купонтой ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 5.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

  • Үнэт цаасны арилжааны мэдэгдэлтэй энд дарж танилцана уу.

  • Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны талаарх дэлгэрэнгүй инфографик мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ