• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48800.05

( -13.01 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48800.05 -13.01
MSE A Индекс 18819.22 -21.33
MSE B Индекс 14532.03 119.94

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-10-21 16:29:14

Бирж нь 1303 (MNZGKHB13034) кодтой Засгийн газрын богино хугацаат, хямдруулалттай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

10-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-21 16:20:27

Энэ өдөр нийт 19,230,377,642 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУД III УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ИРҮҮЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА!

2025-10-21 15:56:48

Товлосон хугацаанд тайлангаа ирүүлээгүй компаниуд 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор 2025 оны III улирлын санхүүгийн тайлангаа биржийн цахим хуудсанд байршуулна уу!

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-25 16:11:24

2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 323,654,013 төгрөгийн үнийн дүн бүхий 400,480 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Сэндли ББСБ ХК (SEND +9.78%), Хай би ойл ХК (HBO +6.06%), Бодь Даатгал ХК (BODI +5.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл ХК (HVL -5.70%), ЛэндМН ББСБ ХК (LEND -2.82%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -2.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 1,656 ширхэг нэгж эрх 1,428,253 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 252 ширхэг үнэт цаас 25,159,900 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 206 ширхэг үнэт цаас 20,308,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,240,000 юань буюу 5,125,222,400 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,336,000 юань  буюу 3,171,231,360 төгрөгөөр

  • "Андын илч" ХХК-ийн 16 багц 102,400 тонн чийг багатай хүрэн нүүрс 14,336,000 юань  буюу 7,175,311,360 төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 15,842,315,286 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.04% хувиар өсч, 48,608.99 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,322,571,894,002 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ