• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49031.8

( 518.97 1.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49031.8 518.97
MSE A Индекс 18957.01 211.41
MSE B Индекс 14341.15 -12.8

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН ГИШҮҮН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДАД "АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

2025-10-23 18:24:31

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй Гишүүн үнэт цаасны компаниудын төлөөлөлд дараах сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэлээ.

БОНД ГАРГАГЧ КОМПАНИУДЫН III УЛИРЛЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-10-23 17:16:04

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 226 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ын 8.6 дугаар зүйлийн 8.6.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Бонд гаргагчдын 2025 оны III улирлын тайланг танилцуулж байна.

10-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-23 15:54:06

Энэ өдөр нийт 13,932,255,725 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-01 16:02:14

2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 902,965,484 төгрөгийн үнийн дүн бүхий 1,087,743 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Сэндли ББСБ ХК (SEND +7.25%), Инвескор ББСБ ХК (INV +3.97%), Говь ХК (GOV +3.10%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бодь Даатгал ХК (BODI -14.42%), Улсын их дэлгүүр ХК (UID -9.42%), Айтүүлс ХК (ITLS -7.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 11,313 ширхэг нэгж эрх 9,755,751 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 79 ширхэг үнэт цаас 7,886,860 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 11 ширхэг үнэт цаас 1,100,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 10 ширхэг үнэт цаас 1,000 ам.доллар (3,592,790₮)-оор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,752,000 юань буюу 5,417,932,800 төгрөгөөр,

  • Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 4 багц 13,200 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 877,800 ам.доллар буюу 3,153,751,062 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,336,000 юань буюу  3,192,710,400 төгрөгөөр тус тус  арилжигдсан.

Энэ өдөр нийт 12,689,695,147 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.68% хувиар өсч, 48,720.91 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,322,856,160,336 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ