2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 346,865,931 төгрөгийн үнийн дүн бүхий 829,305 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Монгол шилтгээн ХК (MSH +15.00%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN +14.99%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +9.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мик холдинг ХК (MIK -12.02%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -4.37%), Говь ХК (GOV -2.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 3,651 ширхэг нэгж эрх 684,724 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 29,199 ширхэг үнэт цаас 1,368,495,660 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 290 ширхэг үнэт цаас 29,000,000 төгрөгөөр,
-
Багцын арилжаагаар 5,984,000 ширхэг үнэт цаас 1,283,900,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 448,800 ам.доллар буюу 1,613,045,544 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,432,000 юань буюу 3,241,149,120 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 2,565,120 ам.доллар буюу 9,219,374,745.6 төгрөгөөр тус тус арилжигдсан.
Энэ өдөр нийт 17,102,515,725 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.8% хувиар өсч, 49,295.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,680,374,631,712 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ