• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49125.12

( -919.62 -1.84% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49125.12 -919.62
MSE A Индекс 19087.74 -341.09
MSE B Индекс 14269.99 -126.57

Мэдээ мэдээлэл

"ПРЕМИУМ НЭКСУС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2025-11-07 16:46:46

Хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтэй хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийг 2025 оны 11-р сарын 10-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 23-ны өдрийг дуустал хүлээн авна.

11-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-07 15:59:44

Энэ өдөр нийт 20,166,126,894 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“УЛААНБААТАР ИМПАТИ” СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-11-07 14:08:12

Бирж нь их, дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнууд, ЕСБ-ийн ахлах ангийн сурагчдад санхүү, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр сургалт, мэдээллүүдийг өгч, орон нутгийн ард иргэдэд зориулсан кампанит ажлуудыг ч өрнүүлсээр байна.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-11 17:01:04

2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 290,742,769 төгрөгийн үнийн дүн бүхий 705,976 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 28 компанийн хувьцааны ханш өсч, компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Мик холдинг ХК (MIK +14.54%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +14.44%), Махимпекс ХК (MMX +9.42%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Шивээ овоо ХК (SHV -15.00%), Монложистикс Холдинг ХК (MLG -7.34%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -0.55%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 7,827 ширхэг нэгж эрх 3,045,163 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 6,360 ширхэг үнэт цаас 320,946,200 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн баяжуулсан кокжсих нүүрс 10,752,000 юань буюу 5,424,814,080 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 448,800 ам.доллар буюу 1,612,812,168 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн багц 51,200 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 5,171,200 ам.доллар буюу 18,583,276,032 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн багц 51,200 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 5,196,800 ам.доллар буюу 18,675,272,448 төгрөгөөр,

  • Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан кокжсих чанаргүй нүүрс 1,860,480 ам.доллар буюу 6,685,839,532.8  төгрөгөөр тус тус арилжигдсан.

Энэ өдөр нийт 51,596,748,393 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.72% хувиар өсч, 48,815.29 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,725,441,215,231 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ