• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49279.3

( 283.54 0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49279.3 283.54
MSE A Индекс 18987.57 101.47
MSE B Индекс 14492.1 -14.64

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-10-16 09:51:42

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-10-15 17:39:05

Засгийн газрын купонтой 5 жилийн хугацаатай нийт 4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий дотоодын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.815 хувиар тогтлоо.

10-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-15 17:17:20

Энэ өдөр нийт 31,813,792,843 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-24 15:57:15

2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 283,283,413 төгрөгийн үнийн дүн бүхий 414,239 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Адуун чулуун ХК (ADL +13.74%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +9.14%), Оллоо ХК (OLL +8.33%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан нэхий ХК (NEH -6.14%), Махимпекс ХК (MMX -2.67%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -1.73%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 3,274 ширхэг нэгж эрх 1,809,541 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 150 ширхэг үнэт цаас 14,965,500 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 400 ширхэг үнэт цаас 40,000,000 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,000 ширхэг үнэт цаас 2,000,000 (7,185,780,000 ₮) ам.доллароор,

  • Багцын арилжаагаар 9,138,737 ширхэг үнэт цаас 822,486,330 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 3,132,800 ам.доллар буюу 11,255,805,792 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,326,400 ам.доллар буюу 15,544,279,296 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,008,000 юань буюу  3,539,110,080 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 31,266,112,509 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.28% хувиар өсч, 49,205.16 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,021,887,386,579 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ