• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49307.86

( -736.88 -1.47% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49307.86 -736.88
MSE A Индекс 19087.74 -341.09
MSE B Индекс 14269.99 -126.57

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-06 16:12:05

Энэ өдөр нийт 58,130,596,733 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-05 15:52:28

Энэ өдөр нийт 40,445,625,808 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ХОЛБОГДОХ ЖУРМУУДАД ОРСОН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ДАГАЖ МӨРДҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ

2025-09-26 12:23:54

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1. 6.2.10, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо нь 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 354 дугаар тогтоолоор дараах журмуудад орсон нэмэлт өөрчлөлтийг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө. 

  • "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам",

  • "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам"-уудад дараах зохицуулалтыг тусгасан.

Үүнд:

  1. Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалагдахаар бүртгэгдсэн арилжааны дуудах доод үнийг өсгөх боломжийг нээлттэй болгох; 

  1. Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалагдах их хэмжээний багцын арилжааны захиалгыг ажлын 9 хоногийн өмнө биржид ирүүлэх зохицуулалтыг хасч,  уул уурхайн бүтээгдэхүүний тоо хэмжээнээс үл хамааран захиалгыг ажлын 7 хоногт хүлээн авах, арилжааны зарыг арилжаа зохион байгуулагдахаас ажлын 5 хоногийн өмнө Биржийн цахим хуудаст нийтлэх; 

  1. Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалагдах эрчим хүчний нүүрсний үнийг зах зээлийн өсөлт болон бууралттай уялдуулж, эрчим хүчний нүүрсний үнэд индекс тооцох аргачлалыг нэмж тусгалаа. 

"Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам"-тай энд дарж танилцана уу 

"Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам"-тай энд дарж танилцана уу 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ