• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49125.12

( -919.62 -1.84% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49125.12 -919.62
MSE A Индекс 19087.74 -341.09
MSE B Индекс 14269.99 -126.57

Мэдээ мэдээлэл

"ПРЕМИУМ НЭКСУС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2025-11-07 16:46:46

Хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтэй хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийг 2025 оны 11-р сарын 10-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 23-ны өдрийг дуустал хүлээн авна.

11-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-07 15:59:44

Энэ өдөр нийт 20,166,126,894 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“УЛААНБААТАР ИМПАТИ” СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-11-07 14:08:12

Бирж нь их, дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнууд, ЕСБ-ийн ахлах ангийн сурагчдад санхүү, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр сургалт, мэдээллүүдийг өгч, орон нутгийн ард иргэдэд зориулсан кампанит ажлуудыг ч өрнүүлсээр байна.

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ БАРУУН БҮСИЙН АЙМГУУДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-29 14:02:52

Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран олон нийтийн санхүүгийн боловсрол тэр дундаа хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудад тус тус зохион байгууллаа.

Өдөрлөгт Монгол Улсын баруун бүст ажиллаж, амьдарч буй нийт 1000 гаруй иргэд хамрагдсан бөгөөд оролцогч байгууллагуудын зүгээс дараах агуулгын хүрээнд холбогдох мэдээллийг иргэдэд хүргэж ажилласан юм. 

Үүнд:

  • Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт, баялгийн шударга хуваарилалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх,

  • 1991 оны Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг /Цэнхэр тасалбар/ болон иргэдийн эзэмшиж буй хувьцааны бүртгэл, мэдээллийг шүүж өгөх,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК болон тус компаниас иргэдэд эзэмшүүлсэн 1072  хувьцааны бүртгэл, ногдол ашгийн талаарх мэдээ мэдээллийг хүргэх,

  • Зах зээлд гарч байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, үнэт цаас гаргагчдад зөвлөгөө өгөх, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сэдвүүдийн хүрээнд тойм мэдээллийг хүргэлээ.

Цаашид тус арга хэмжээгээр дамжуулж хойд бүс болон зүүн бүсийн 7 аймгийн иргэдэд хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэхээр төлөвлөж байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ