• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54723.88

( 245.71 0.45% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54723.88 245.71
MSE A Индекс 20896.37 73.42
MSE B Индекс 14318.59 -43.16

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-02 15:35:43

Энэ өдөр нийт 9,447,038,503 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МЭНДЧИЛГЭЭ

2025-12-31 16:19:13

Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхэн угтан ирж буй 2026 ондоо золбоо хийморь тэгш дүүрэн, зорилго үйлс төгөлдөр, амжилт бүтээл арвин, аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.    

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН 2025 ОНЫ ОНЦЛОХ МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ

2025-12-31 16:16:34

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид та бүхэнд ирж буй шинэ оны баярын мэнд дэвшүүлж, ​​​​​​“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2025 оны онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-10-07 10:46:00

"ХасБанк" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэг, банкны дүрмийн 8.6 дахь заалт болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн R-2025-29 тогтоол болон Монголбанк 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зөвшөөрлийн дагуу компанийн 2025 оны эхний хагас жилийн ашгаас нэгж хувьцаанд 18 төгрөг (арван найман төгрөг) байхаар тогтоон, ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ.

Банкны Төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд эчнээ санал хураалтын аргаар зохион байгуулж, ногдол ашиг зарлан хуваарилах асуудал дэмжигдвэл, тус хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр "ХасБанк" ХК-ийн хувьцааг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилна.

Ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн хурлын  шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь дансанд байршуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ