• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49476.44

( -85.45 -0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49476.44 -85.45
MSE A Индекс 18990.6 -162.48
MSE B Индекс 14664.96 224.37

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-13 15:38:42

Энэ өдөр нийт 15,819,924,667 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

10-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-10 15:03:09

Энэ өдөр нийт 13,838,747,386 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-10-10 10:06:52

Засгийн газрын купонтой 5 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 4.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-13 15:38:42

2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 287,945,376 төгрөгийн үнийн дүн бүхий 829,408 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Би ди сек ХК (BDS +14.25%), Эрдэнэт авто зам ХК (EAZ +13.04%), Хай би ойл ХК (HBO +11.43%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Крипто Үндэстэн ХК (CNF -13.92%), Мик холдинг ХК (MIK -11.86%), Хүннү менежмент ХК (HBZ -6.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 3,708 ширхэг нэгж эрх 1,166,106 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 24,071 ширхэг үнэт цаас 2,405,549,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд нийт 8,900,267 ширхэг үнэт цаас 2,002,560,075 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • Энержи Ресурс ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,776,000 юань буюу 5,939,578,880 төгрөгөөр,

  • Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 458,700 ам.доллар 1,648,430,190 төгрөгөөр,

  • Энержи Ресурс ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,008,000 юань буюу 3,534,695,040 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 15,819,924,667 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.17% хувиар буурч, 49,476.44 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,190,369,234,958 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ