• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51451.69

( -199.95 -0.39% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51451.69 -199.95
MSE A Индекс 19468.18 -141.26
MSE B Индекс 14780.86 50.46

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-08 15:48:49

Энэ өдөр нийт 44,777,907,114 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ШУНХЛАЙ-3" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-12-08 14:47:01

"Шунхлай-3" өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 96 хөрөнгө оруулагчийн 97 захиалга бүртгэгдсэн байна.

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-12-08 11:15:26

"ШУНХЛАЙ-3” өрийн хэрэгслийн 1 дүгээр транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Мэдээ мэдээлэл

БУЛГАН АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-23 14:07:03

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг өнөөдөр (2025.10.23) Булган аймагт зохион байгууллаа.

Өдөрлөгийг нээж аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбилэг үг хэлсэн юм.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын Санхүүгийн боловсрол, сургалтын албаны мэргэжилтэн Э.Өлзийсайхан иргэдэд "Санхүүгийн боловсрол" сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэлээ.

Мөн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж Хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт, мөн МУ-ын Засгийн газрын шийдвэрээр 1991 онд өмч хувьчлалын эрхийн бичиг хэлбэрээр иргэдэд олгогдсон цэнхэр, ягаан тасалбартай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн Булган аймагт үйл ажиллагаа явуулж буй "Гүүдсек ҮЦК” ХХК, “Булган брокер ҮЦК” ХХК-иудийн төлөөлөл хөрөнгийн зах зээлд иргэд хэрхэн хөрөнгө оруулалт хийх боломжтой талаар танилцуулга мэдээлэл өгч ажилласан.

Энэхүү өдөрлөгөөр:

  • Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт өгөх сургалт

  • 1072 хувьцааны бүртгэл, ногдол ашиг, 

  • Баялгийн шударга хуваарилалтын талаар

  • Цэнхэр, ягаан тасалбар болон иргэдийн эзэмшиж буй хувьцааны бүртгэл, мэдээллийг шүүж өгөх,

  • Зах зээлд гарч байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах болон үнэт цаас гаргагчдад зөвлөгөө өгөх хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сэдвийн хүрээнд оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийг зорьж байна.

Өнөөдрийн үйл ажиллагаанд нийт 300 гаруй иргэд хамрагдсан бөгөөд 220 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв’ ХХК-иар дамжуулан цэнхэр ягаан тасалбарын талаарх мэдээллээ шүүлгэв.

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг “Монголын хөрөнгийн бирж” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран зохион байгуулж байна. 

Өдөрлөг маргааш Хөвсгөл аймагт үргэлжилнэ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ