• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54478.17

( -541.62 -0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54478.17 -541.62
MSE A Индекс 20822.95 -54.22
MSE B Индекс 14361.75 81.93

Мэдээ мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

2025-12-31 16:19:13

Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхэн угтан ирж буй 2026 ондоо золбоо хийморь тэгш дүүрэн, зорилго үйлс төгөлдөр, амжилт бүтээл арвин, аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.    

12-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-31 14:19:47

Энэ өдөр Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 13,853,759,108,489 төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО МХБ-ИЙН "ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-ЫН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТЛАМЖИЛЛАА

2025-12-31 10:10:00

Энэхүү журмын нэмэлт, өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос батламжилсан өдрөөс дагаж мөрдөж эхэллээ.

Мэдээ мэдээлэл

ХӨВСГӨЛ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-24 14:53:35

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг өнөөдөр (2025.10.24) Хөвсгөл аймагт зохион байгууллаа.

Өдөрлөгийг нээж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д. Пүрэвдорж үг хэлсэн бол Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын Санхүүгийн боловсрол, сургалтын албаны мэргэжилтэн Э.Өлзийсайхан иргэдэд "Санхүүгийн боловсрол" сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэлээ.

Мөн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж Хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт, мөн МУ-ын Засгийн газрын шийдвэрээр 1991 онд өмч хувьчлалын эрхийн бичиг хэлбэрээр иргэдэд олгогдсон цэнхэр, ягаан тасалбартай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Түүнчлэн Хөвсгөл аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Гүүдсек ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Ц.Чанцал хөрөнгийн зах зээлд иргэд хэрхэн хөрөнгө оруулалт хийх боломжтой талаар сургалт танилцуулга мэдээлэл өгч ажиллалаа.

Энэхүү өдөрлөгөөр:

  • Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт өгөх сургалт

  • 1072 хувьцааны бүртгэл, ногдол ашиг, 

  • Баялгийн шударга хуваарилалтын талаар

  • Цэнхэр, ягаан тасалбар болон иргэдийн эзэмшиж буй хувьцааны бүртгэл, мэдээллийг шүүж өгөх,

  • Зах зээлд гарч байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах болон үнэт цаас гаргагчдад зөвлөгөө өгөх хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сэдвийн хүрээнд оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийг зорьсон.

Өнөөдрийн үйл ажиллагаанд нийт 270 гаруй иргэд хамрагдсан бөгөөд 210 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв’ ХХК-иар дамжуулан цэнхэр ягаан тасалбарын талаарх мэдээллээ шүүлгэв.

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг Хөвсгөл аймагт зохион байгуулагдсанаар Төвийн бүсийн иргэдийг мэдээллээр хангах ажил ийнхүү өндөрлөж байна. 

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг “Монголын хөрөнгийн бирж” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран зохион байгууллаа. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ