• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53127.15

( 164.27 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53127.15 164.27
MSE A Индекс 20319.6 172.91
MSE B Индекс 14052.9 6.84

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-12-19 18:17:17

Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

12-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-19 17:13:09

Энэ өдөр нийт 140,757,242,227 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-18 16:07:41

Энэ өдөр нийт 105,331,306,841 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 454,783,752 төгрөгийн үнийн дүн бүхий 2,169,001 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ард Даатгал ХК (AIC +3.74%), Монос хүнс ХК (MFC +3.01%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN +2.98%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -14.59%), Оллоо ХК (OLL -4.58%), Бодь Даатгал ХК (BODI -2.44%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 95,467 ширхэг нэгж эрх 10,774,621 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 303 ширхэг үнэт цаас 30,272,760 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 750 ширхэг үнэт цаас 75,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 265,757 ширхэг үнэт цаас 253,696,947 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Өсөх зоос" ХХК-ийн 10 багц 64,000 тонн дэгдэмхий бодис их, хийн нүүрс 21,248,000 юань буюу 10,706,867,200 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 465,300 ам.доллар буюу 1,668,858,939 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 8,064,000 юань буюу 4,063,449,600  төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.24% хувиар өсч, 50,018.82 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,227,978,598,732 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ