• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54862.37

( 147.06 0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54862.37 147.06
MSE A Индекс 21000.91 93.91
MSE B Индекс 14085.14 -191.59

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-08 15:41:04

Энэ өдөр нийт 12,653,501,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-08 09:46:40

2026 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

2026 ОНЫ 1-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-07 15:44:23

Энэ өдөр нийт 17,851,368,699 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-06 16:12:05

2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 653,519,755 төгрөгийн үнийн дүн бүхий 944,044 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс  Хишиг уул ХК (HSX +14.95%), Багануур ХК (BAN +14.65%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +6.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Баянтээг ХК (BTG -15.00%), Шивээ овоо ХК (SHV -14.29%), Мандал Даатгал ХК (MNDL -4.12%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 36,705 ширхэг нэгж эрх 7,494,524 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 63 ширхэг үнэт цаас 6,299,890 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 2,579,200 ам.доллар буюу 9,243,130,624 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 13,120,000 юань буюу 6,596,736,000 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 11,136,000 ам.доллар буюу 39,908,305,920  төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 478,500 ам.доллар буюу 1,714,810,020 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 58,130,596,733 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.05% хувиар өсч, 50,044.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,184,730,824,496 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ