• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50957.62

( 823.23 1.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50957.62 823.23
MSE A Индекс 19337.86 -11.66
MSE B Индекс 14269.35 -115.15

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-11 16:28:15

Энэ өдөр нийт 73,333,611,746 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-10 15:05:58

Энэ өдөр нийт 15,954,041,261 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-11-10 10:56:46

Засгийн газрын купонтой 7 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 5.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-11 16:28:15

2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 757,840,037 төгрөгийн үнийн дүн бүхий 1,530,793 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Премиум Нэксус ХК (CUMN +15.00%), Багануур ХК (BAN +14.90%), Оллоо ХК (OLL +14.80%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мик холдинг ХК (MIK -12.50%), Талх чихэр ХК (TCK -6.78%), Ремикон ХК (RMC -5.66%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 13,267 ширхэг нэгж эрх 8,791,195 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 86 ширхэг үнэт цаас 5,292,520 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10,051 ширхэг үнэт цаас 1,005,093,850 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7,032 ширхэг үнэт цаас 703,200 ам.доллар (2,516,021,472₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 10,508,800 ам.доллар буюу 37,600,066,048  төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,064,000 юань  буюу 4,053,369,600 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,473,600 ам.доллар буюу 16,006,361,856 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 3,180,800 ам.доллар буюу  11,380,775,168 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 73,333,611,746 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.64% хувиар өсч, 50,957.62 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,211,528,339,491 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ