2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 508,061,870 төгрөгийн үнийн дүн бүхий 1,238,233 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хөх ган ХК (HGN +11.60%), Айтүүлс ХК (ITLS +7.25%), Дархан нэхий ХК (NEH +7.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Адуун чулуун ХК (ADL -4.24%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD -2.03%), Улсын их дэлгүүр ХК (UID -1.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 7,290 ширхэг нэгж эрх 2,160,536 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 2,848 ширхэг үнэт цаас 284,458,240 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,061 ширхэг үнэт цаас 206,098,740 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 914 ширхэг үнэт цаас 91,400 ам.доллар (326,840,916₮)-оор,
-
Багцын арилжаагаар 391,602 ширхэг үнэт цаас 2,970,301,170 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 багц 256,000 тонн баяжуулсан 1/3 коксжих нүүрс 18,457,600 ам.доллар буюу 66,003,270,144 төгрөгөөр,
-
"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 21,248,000 юань буюу 10,669,258,240 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 4 багц 13,200 тонн СaF2-95% хайлуур жоншны баяжмал 963,600 ам.доллар буюу 3,445,775,784 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 805,120 ам.доллар буюу 2,879,060,812.8 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 87,295,286,453 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.08% хувиар өсч, 50,998.15 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,240,444,099,232 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



