• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55019.79

( 512.73 0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55019.79 512.73
MSE A Индекс 20877.17 154.09
MSE B Индекс 14279.82 130.66

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-30 16:34:48

Энэ өдөр нийт 51,697,768,509.5 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-26 15:21:08

Энэ өдөр нийт 94,349,926,659 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР АМАРНА

2025-12-26 11:07:11

Монгол Улсын “Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу тухайн өдөр ажиллахгүй тул үнэт цаасны арилжаа болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-20 17:36:23

2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 297,649,193 төгрөгийн үнийн дүн бүхий 767,473 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT +14.82%), Улаанбаатар БҮК ХК (BUK +11.33%), Монгол алт ХК (ERS +9.68%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сор ХК (SOR -14.74%), Булигаар ХК (MBG -6.35%), Монос хүнс ХК (MFC -3.23%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 14,772 ширхэг нэгж эрх 13,011,580 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг үнэт цаас 104,990 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 ширхэг үнэт цаас 2,000 ам.доллар (7,135,360₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,456,000 юань буюу 5,748,735,360  төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн баяжуулсан кокжсих чанаргүй нүүрс 6,048,000 ам.доллар буюу 21,577,328,640 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 528,000  ам.доллар буюу 1,883,735,040 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 9,753,600 ам.доллар буюу 34,797,723,648  төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 8,544,000 юань буюу 4,287,464,640 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 5,619,200 ам.доллар буюу 20,047,507,456 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 6,048,000 ам.доллар буюу 21,577,328,640 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 110,237,724,547 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.19% хувиар өсч, 51,706.35 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,367,563,103,568 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ