• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55048.95

( -33.47 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55048.95 -33.47
MSE A Индекс 21095.99 -6.71
MSE B Индекс 14355.32 -18.63

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-14 15:03:00

Энэ өдрийн зах зээлийн арилжаа нийт 67,901,161,839 төгрөгийн арилжаа зохион байгуулаа.

2026 ОНЫ 1-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-13 14:56:09

Энэ өдөр нийт 16,927,483,691 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНГИЙН ДЭД САЙД Б.ХУЛАН БОЛОН САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРМАГНАЙ НАР МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-01-12 17:10:00

Сангийн яамны зүгээс зах зээлийн цар хүрээ, тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЖ, I ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 12 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2025-12-02 14:03:36

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/466 дугаар тушаал, Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 458 тоот тогтоолоор “Шунхлай” ХХК-ийн хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 500,000 ширхэг өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. 

“Шунхлай” ХХК-ийн өрийн хэрэгслийн 1 дүгээр транчийн анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл ажлын 5 өдрийн хугацаанд явуулах бөгөөд Транч 1 бондод 50.0 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. 


Үнэт цаасны нэр: Шунхлай бонд-3

Үнэт цаасны код: SHKH/3060/

Үнэт цаасны хэлбэр: Биет бус

Үнэт цаасны тоо: 500,000 (Таван зуун мянга) ширхэг 

Нэрлэсэн үнэ: 100,000 (Нэг зуун мянган) төгрөг

Татан төвлөрүүлэх үнийн дүн: 50,000,000,000 (Тавин тэрбум)

Санал болгох арга, хэлбэр: Тогтоосон үнийн аргаар санал болгох ба захиалга 100% биелсэн тохиолдолд хаах

Хүүгийн хэмжээ: 18%

Хугацаа: 12 сар

Хүү төлөгдөх хугацаа: Хагас жил тутам

Үндсэн төлбөр төлөгдөх хугацаа: Хугацааны эцэст


Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ