• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55224.47

( 360.3 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55224.47 360.3
MSE A Индекс 21084.05 113.35
MSE B Индекс 14325.82 37.84

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 35 ЖИЛИЙН ОЙН ЛОГОНЫ УТГА АГУУЛГЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2026-01-19 12:51:51

Монголын хөрөнгийн бирж байгуулагдсанаас хойш 35 жилийн хугацаанд зах зээлийн ил тод байдал, шударга тогтолцоо, оролцогчдын итгэлцэлд суурилан тогтвортой өсөлтийг бий болгож ирсэн билээ.

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-16 18:39:37

Энэ өдөр нийт 136,912,751,996 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

Мэдээ мэдээлэл

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СТРАТЕГИЙН ТҮВШНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2025-12-05 16:22:04

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь санхүүгийн зах зээлийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэгч судалгаа шинжилгээний гол институц болох “Санхүү, эдийн засгийн их сургууль” (СЭЗИС)-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, санхүүгийн боловсрол, судалгаа шинжилгээ, хүний нөөцийн хөгжил, инновац, дижитал шилжилтийн салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллахаар стратегийн хамтын ажиллагааг эхлүүлж байна.

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолд (2025.12.05) "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Хаш-Эрдэнэ, Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан, СЭЗИС-ийн Ректор Б.Мөнхбаяр, Ахисан түвшний сургуулийн захирал Б.Бүжинлхам болон албаны бусад төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ: 

"Бидний хамтын ажиллагааны үр дүнд хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний цар хүрээ тэлэх, засаглал, үйл ажиллагаа сайжирч, мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэх, цаашлаад улс орны эдийн засаг, санхүүгийн зах зээлийн эрүүл, тогтвортой өсөлт хөгжлийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд зохих хувь нэмрийг оруулна гэж итгэж байна. Санхүү, эдийн засгийн салбарт өрсөлдөх чадвар бүхий манлайлагчдыг бэлтгэхэд үнэ цэнтэй хувь нэмэр оруулагч та бүхийн зорилго үйлсэд амжилт хүсье" гэв.

Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдэд:

  • Санхүүгийн зах зээлийн судалгаа

  • Хүний нөөц ба чадамж хөгжүүлэлт

  • Инновац ба дижитал шилжилт

  • Нийгмийн хөгжил ба санхүүгийн боловсрол, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа

  • Хамтарсан хөтөлбөрийн хамтын ажиллагаа

Энэхүү хамтын ажиллагаа нь олон нийтийн санхүүгийн боловсрол, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх, хоёр талын судалгаа, инновацын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэх юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ