• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54869.67

( 88.3 0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54869.67 88.3
MSE A Индекс 21066.03 -1.47
MSE B Индекс 14455.21 97.24

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ӨСӨЛТ" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2026-01-26 19:42:50

Арилжааны системд "Инвескор өсөлт" ХБҮЦ-ыг худалдан авахаар 272 хөрөнгө оруулагчаас нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 272 захиалга бүртгэгдсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ, БОДЛОГО, БОЛОН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ АСУУДЛУУДААР “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-26 15:24:04

Монголын хөрөнгийн бирж ХК нь МҮЦАЭХ-ны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Эрдэм шинжилгээний хурал"-ыг дэмжин оролцлоо.

1-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-26 13:44:54

Энэ өдөр нийт 9,851,238,304 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"ПРЕМИУМ НЭКСУС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БҮРТГЭЛИЙН ӨДӨР ӨӨРЧЛӨГДЛӨӨ

2025-12-11 11:14:30

"Премиум Нэксус" ХК-ийн нэгдмэл сонирхол бүхий хувьцаа эзэмшигчид тус компанийн гаргасан нийт энгийн хувьцааны 75 хувь буюу түүнээс дээш хувийг эзэмших болсон тул Компанийн тухай хуулийн 53 болон 54 дүгээр зүйлийг үндэслэн бусад энгийн хувьцаа эзэмшигчид нь компаниас хувьцаа эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх шийдвэрийг тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл гаргасан.

Тус компанийн ТУЗ-ийн 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 46 дугаар тогтоолоор "Премиум Нэксус" ХК-ийн ТУЗ-ийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 40 тоот тогтоолын 5 дахь заалтыг өөрчилж "Шаардах эрхийн дагуу шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр тогтсугай" гэжээ.

Хувьцаа худалдаж авах нэгж хувьцааны үнэ:

350 (гурван зуун тавь) төгрөг

Шаардах эрх үүссэн өдөр:

2025 оны 11-р сарын 12-ны өдөр

Хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтэй хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийг хүлээн авах хугацаа:

2025 оны 11-р сарын 10-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 23-ны өдрийг дуустал

Эргүүлэн худалдах хүсэлт гаргасан хувьцаа эзэмшигчдийн хувьцааны мөнгөн дүнг байршуулах хугацаа:

2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал

"Премиум Коммерс" ХК-д уг хувьцааг худалдан авах зөвшөөрлийг олгосонтой холбогдуулан хувьцааг эргүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд хувьцаа эзэмшигч та өөрийн эзэмшиж буй хувьцааг дээрх үнийн дүнгээр эргүүлэн худалдах хүсэлтэй бол өөрийн бүртгэлтэй үнэт цаасны компанид хандан хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтээ илэрхийлж, зохих ёсны бүртгэлийг хийлгэх эсхүл "Голомт капитал ҮЦК" ХХК болон "Премиум Нэксус" ХК-ийн хаягаар, холбогдох материалуудыг бүрэн бүрдүүлэн илгээнэ үү.

Хүсэлт хүлээн авагч

Цахим хүсэлт хүлээн авах хаяг

Цаасан хүсэлт хүлээн авах хаяг

Холбоо барих дугаар

1

"Голомт Капитал ҮЦК" ХХК

info@golomtcapital.com

Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24 хаяг

7012-1530

2

"Премиум Нэксус" ХК

huvitsaa@cumongol.mn 

УБ, БЗД, 26-р хороо, Сакура тауэр, 6 давхар 603 тоот

8687-8020, 9000-2550

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолыг энд дарж үзнэ үү. 

Шаардах эрх үүссэн өдрийг өөрчилсөн тогтоолыг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ