• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 617,736,161 төгрөгийн үнийн дүн бүхий 688,932 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Багануур ХК (BAN +15.00%), Оллоо ХК (OLL +13.83%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +13.37%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Худалдаа Хөгжлийн банк (TDB -5.46%), Женко тур бюро ХК (JTB -5.17%), Хай би ойл ХК (HBO -4.65%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 12,083 ширхэг нэгж эрх 10,833,797 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 42 ширхэг үнэт цаас 4,200,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 8,260,000 ширхэг үнэт цаас 677,800,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр  485,100 ам.доллар буюу 1,719,897,795 төгрөгөөр, 

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,008,000 юань буюу 3,524,953,920 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.13% хувиар буурч, 52,478.82 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,392,973,303,655 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ