• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54965.15

( -73.36 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54965.15 -73.36
MSE A Индекс 21093.25 -45.74
MSE B Индекс 14320.6 -124.25

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ХУДАЛДААГ ДЭМЖИХ СЕМИНАР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-20 14:24:00

“Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавин, уул уурхайн бүтээгдэхүүний эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтын боломжууд, ирээдүйн төлөвийн талаар хөрөнгө оруулагчдад мэдээ мэдээлэл өгч, санал солилцлоо.

1-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-20 14:14:57

Энэ өдөр нийт 4,164,513,500 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-20 12:59:40

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Хөрөнгө оруулалт, худалдааны газартай хамтран “Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж” сэдэвт сургалт зохион явууллаа.

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО МХБ-ИЙН "ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-ЫН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТЛАМЖИЛЛАА

2025-12-31 10:10:00

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 481 дүгээр тушаалаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор баталсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын нэмэлт, өөрчлөлтийг батламжиллаа.

Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр нийгмийн болон тогтвортой хөгжлийг дэмжих бондтой холбоотой зохицуулалт, өрийн хэрэгслийг бүртгүүлэх үйлчилгээний хөлсний дээд хэмжээг бууруулах зэрэг заалтуудыг тус тус оруулаад байна.

Журмын нэмэлт, өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос батламжилсан өдрөөс дагаж мөрдөж эхэллээ.

Нэмэлт, өөрчлөлт орсон "Үнэт цаасны бүртгэлийн журам"-тай энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ