• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54822.02

( -216.49 -0.39% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54822.02 -216.49
MSE A Индекс 21045.52 -93.47
MSE B Индекс 14320.6 -124.25

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ХУДАЛДААГ ДЭМЖИХ СЕМИНАР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-20 14:24:00

“Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавин, уул уурхайн бүтээгдэхүүний эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтын боломжууд, ирээдүйн төлөвийн талаар хөрөнгө оруулагчдад мэдээ мэдээлэл өгч, санал солилцлоо.

1-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-20 14:14:57

Энэ өдөр нийт 4,164,513,500 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-20 12:59:40

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Хөрөнгө оруулалт, худалдааны газартай хамтран “Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж” сэдэвт сургалт зохион явууллаа.

Мэдээ мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

2025-12-31 16:19:13

Хөрөнгийн зах зээлийн эрхэм оролцогч, харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ ирж буй шинэ оны баярын мэнд дэвшүүлье!  

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2025 онд биржээр арилжигдах үнэт цаасны төрлийг нэмэгдүүлэх, үндэсний ТОП 100 ААН-ийн үнэт цаас бүртгүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах, тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн анхдагч зах зээлийн арилжааны шимтгэлийг бууруулах чиглэлд анхаарч ажиллалаа.  

Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн сургалт, үйлчилгээ, мэдээллийн төвийг нээж, биржийн дата төвийг шинэчлэн, олон улсын TEIR II стандартад бүрэн нийцсэн, автоматжуулсан дата төв болон ЗГҮЦ-ны арилжааны bond.mse.mn платформыг нэвтрүүлсэн зэрэг олон олон ололт амжилттайгаар хуучин оноо үдэж байна.    

Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхэн угтан ирж буй 2026 ондоо золбоо хийморь тэгш дүүрэн, зорилго үйлс төгөлдөр, амжилт бүтээл арвин, аз жаргалаар бялхан байхын ерөөл өргөе!  

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ