• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49016.74

( -69.62 -0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49016.74 -69.62
MSE A Индекс 18762.96 -40.61
MSE B Индекс 15194.73 8.41

Мэдээ мэдээлэл

"ТЖБТ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 1-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-10-31 18:09:12

Арилжааны системд нийт 148 хөрөнгө оруулагчийн 148 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдав

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-31 16:24:27

Энэ өдөр нийт 47,434,542,499 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАНА

2015-05-04 15:15:30
Монголын хөрөнгийн бирж өөрийн бүртгэлийн журмыг шинэчлэн баталж, Монголд бүртгэлтэй хувьцаат компани гадаад улсад давхар бүртгүүлэх, хувьцаат компанийн бүртгэлийн I, II, III ангилалтай болсноор жижиг дунд бизнес эрхлэгчид хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжийг нээж өгсөн юм.
4-р сарын 29-өөс  5-р сарын 4-ний өдрүүдийн хооронд МХБ, Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудтай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдэд Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, үнэт цаас гаргах тухай мэргэжлийн зөвлөмж өгөх зорилго бүхий сургалт семинарыг зохион байгуулж байна.
Тус сургалт семинарт Монголын үндэсний үйлдвэрлэгч 10 гаруй компанийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд өнөөдөр үнэт цаас гаргах сонирхол бүхий компаниуд өөрийн төсөл болон үйл ажиллагааны танилцуулгыг МХБ-ийн гишүүн андеррайтерийн компаниудад танилцуулж, зөвлөмж авлаа. Цаашид нэр бүхий компаниуд андаррайтерын компаниудтай хамтран ажиллах, үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг эхлүүлэхээр  боллоо.
 
 
 
Маркетинг олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ