• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49004.63

( 364.39 0.75% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49004.63 364.39
MSE A Индекс 18179.57 210.61
MSE B Индекс 14372.04 -18.01

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-15 18:39:47

Энэ өдөр нийт 13,151,542,702 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-08-15 15:35:02

ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

08-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-14 16:34:57

Энэ өдөр нийт 50,096,414,035.2 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХУВЬЦААНЫ АРИЛЖААНЫ ШИМТГЭЛ БУУРЛАА

2015-05-12 09:20:12
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар Монголын хөрөнгийн биржийн “Электрон арилжааны системийн арилжааны журам”-д өөрчлөлт оруулж, уг өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулаад байна. 
Ингэснээр 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар хийгдэх хувьцааны арилжааны шимтгэлийн хувь хэмжээг гүйлгээний үнийн дүнг үл харгалзан 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл түр хугацаанд 0.15 хувь болгон бууруулах шийдвэр хэрэгжиж эхлэхээр боллоо.
Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд тохируулан авч буй энэхүү арга хэмжээ нь үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийх зардлыг бууруулах, мэргэжлийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчдыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. 
 
“Электрон арилжааны системийн арилжааны журам”-ыг энд дарж үзнэ үү.
 
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ