• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51516.33

( 289.81 0.57% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51516.33 289.81
MSE A Индекс 19453.46 -9.51
MSE B Индекс 14581.43 85.14

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-14 17:29:33

Энэ өдөр нийт 88,355,188,465 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ТОП 100” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-14 12:56:32

Энэхүү үйл ажиллагаанд ТОП 100 ААН-үүдээс нийт 30 гаруй компанийн төлөөлөл хамрагдсан бол Өмгөөллийн “Сноу Хилл Консалтанси” ХХН, “Би ди өү аудит” ХХК, Ernst & Young аудитын компани болон, “Голомт капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би секьюритис ҮЦК” ХХК, “Гүүдсек ҮЦК” ХХК зэрэг андеррайтерийн компаниуд хамтран ажиллалаа.

11-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-13 15:13:48

Энэ өдөр нийт 90,603,815,287 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЭ ОРЧИН БҮРДЭЖ ЭХЭЛЛЭЭ

2016-02-19 10:45:45

Монголын хөрөнгийн бирж, Компанийн засаглалын үндэсний зөвлөл болон ТОП-20 индексийн сагсыг бүрдүүлэгч хувьцаат компаниудын ТУЗ-ийн дарга нар Сайн засаглалтай хувьцаат компани болохоор хичээж ажиллах “ТУНХАГ БИЧИГ”-т гурвалсан гарын үсэг зурж, “КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКС”-ийг зайлшгүй дагаж мөрдөх, түүнд тусгасан ил тод, нээлттэй, эрх тэгш, хяналттай, хариуцлагатай ажиллах сайн засаглалыг үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллах олон арга хэмжээг хамтран хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

ТОП-20 индексийн сагс шинэчлэгдэн, "Мерекс", "Ариг гал", "Э-транс ложистикс" болон "Хай би ойл" хувьцаат компаниуд нэмэгдэж, Сайн засаглалтай хувьцаат компани болохоор хичээж ажиллах “ТУНХАГ БИЧИГ”-т нэгдэн гарын үсэг зурж, баталгаажуулах ёслолын арга хэмжээ 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Монголын хөрөнгийн биржийн байранд зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж болон Компанийн засаглалын үндэсний зөвлөл хамтран зохион байгуулж, ТОП-20 индексийн сагсыг бүрдүүлэгч хувьцаат компаниудад Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс "Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын шинэчлэл, Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс "Мэдээллийн ил тод байдлыг хангуулах нь", "Компанид засаглалын үнэлгээ хийх, түвшин тогтоох журам"-ын талаар, Монголын хөрөнгийн биржийн зүгээс "Бүртгэлийн журам"-ын өөрчлөлт, "Мэдээллийн журам"-ын шинэчлэл болон "МХБ-д бүртгэлтэй компанийн компанийн засаглалын байдал, цаашдын анхаарах асуудал"-ын талаар танилцууллаа.

Мөн Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал М.Болор хувьцаат компаниудын удирдлагуудад хандан Хөрөнгийн зах зээлийн шинэ орчин болон бүртгэлтэй хувьцаат компаниуд хэрхэн нэмэлт санхүүжилт татах шинэ боломжуудын талаар танилцуулга хийлээ.

 

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ