• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50018.82

( 118.47 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50018.82 118.47
MSE A Индекс 19443.6 109.54
MSE B Индекс 14457.18 -7.31

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

АЖИЛД УРЬЖ БАЙНА

2017-04-03 23:57:47

 

 “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчийн хувьцаат компанийн  Мэдээлэл технологийн албанд мэргэжилтний орон тоонд ажилтан сонгон шалгаруулж ажилд авна.  

Гүйцэтгэх чиг үүрэг: Милленниум Ай Ти арилжааны цогц системийн дэд бүтэц болон байгууллагын дотоод систем болон цахим хуудсан дах шаардлагатай програм хангамжийн хөгжүүлэлтүүдийг хийх зэрэг ажлыг хариуцаж ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Компьютерийн сүлжээний болон системийн инженер эсвэл техникийн болон программ хангамжийн инженер мэргэжилтэй;
  • Мэргэжлээрээ 3 ба түүнээс доошгүй жил ажилласан ажлын туршлагатай;
  • Monitoring өгөгдлийн сангийн програм хангамж тохируулах ур чавдартай;
  • PHP, SQL, JQUERY, C#, HTML5, CSS болон JAVASCRIPT технологиуд дээр ажиллах ур чадвартай;
  • Мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийн ажиллагаанд мониторинг хийх ур чадвартай;
  • Линукс үйлдлийн системийн орчинд ажиллах зохих мэдлэгтэй; 
  • Англи хэлний зохих мэдлэгтэй;
  • Харилцааны өндөр ур чадвартай;
  • Багаар ажиллах ур чадвартай;
  • Хувийн зохион байгуулалт сайтай;
  • Ямар нэгэн framework эзэмшсэн, Linux, Oracle-ийн албан ёсны сертифкатуудтай бол давуу тал болно.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Хувь хүний (Өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг эх) намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Цээж зураг 4 хувь /3х4 хэмжээтэй/
  • Боловсрол, мэргэжлийн диплом /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • Иргэний үнэмлэх /хуулбар/
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Оршин суугаа газрын тодорхойлолт

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд авч ирж өгөх болон ariuntuya.j@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-323715 /2114/