• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54596.06

( -127.82 -0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54596.06 -127.82
MSE A Индекс 20865.72 -30.65
MSE B Индекс 14359.67 41.08

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 1-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-02 15:35:43

Энэ өдөр нийт 9,447,038,503 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МЭНДЧИЛГЭЭ

2025-12-31 16:19:13

Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхэн угтан ирж буй 2026 ондоо золбоо хийморь тэгш дүүрэн, зорилго үйлс төгөлдөр, амжилт бүтээл арвин, аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.    

Мэдээ мэдээлэл

"ГОВЬ" ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2017-07-06 11:48:44

"Говь" ХК нь 2015 оны цэвэр ашгаас зарласан ногдол ашгийг /нэгж хувьцаанд 140 төг/ компани дээрээ олгож байсан бол  ногдол ашгийн үлдэгдлийг ҮЦТХТ-өөр дамжуулан тараахаар шийдвэрлэж, 2017 оны 07 сарын 05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулсан байна.

Харин 2016 оны цэвэр ашгаас зарласан ногдол ашгийг /нэгж хувьцаанд 200 төг/ компани дээрээ бэлэн мөнгөөр, эсвэл хувьцаа эзэмшигчдийн банкны харилцах данс руу нь шилжүүлэх замаар үргэлжлүүлэн тарааж, үлдэгдлийг нь энэ ондоо багтаан ҮЦТХТ-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. 

Тус асуудлаар "Говь" ХК-тай холбоо барих утас: 70139977-/1193/, 94118277

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ