• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54897.66

( 369.39 0.68% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54897.66 369.39
MSE A Индекс 21091.78 82.53
MSE B Индекс 14338.71 -11.86

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2026-01-29 15:48:15

2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс INVG-BD-29/07/27-C0094-18.5 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

1-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-29 15:22:56

Энэ өдөр нийт 89,252,947,025.43 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

1-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-28 09:54:37

Энэ өдөр нийт 26,770,206,093 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

“САНАР” ХХК, “ФИНАНС ЛИНК ГРУПП” ХХК-ИУДЫН ТУХАЙ

2012-10-17 13:56:04
1.    “САНАР” ХХК-ИЙН БРОКЕР, ДИЛЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ СЭРГЭЭЛЭЭ.
СЗХ-ны 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 296 тоот тогтоолоор МХБ-ийн гишүүн “Санар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн байна. Тус компанийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 27.3.2 заалтыг зөрчиж, зөрчлөө арилгах шаардлагыг биелүүлээгүй зэргийг үндэслэн тус хуулийн 37.2.5-д заасны дагуу 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Улсын байцаагчийн албан шаардлагаар брокер, дилерийн үйл ажиллагааг нь зогсоож, СЗХ-ны 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 144 тоот тогтоолоор тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлээд байсан билээ.

2.    “ФИНАНС ЛИНК ГРУПП” ХХК-ИЙН АНДЕРРАЙТЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО.
СЗХ-ны “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 8.2.3 дахь заалтыг үндэслэн СЗХ-ны 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 297 тоот тогтоолын дагуу МХБ-ийн гишүүн “Финанс линк групп” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд андеррайтерийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. 
 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Мэдээллийн Алба