• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53910.12

( 682.22 1.28% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53910.12 682.22
MSE A Индекс 20592.2 239.86
MSE B Индекс 13980.38 -110.07

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-23 16:36:11

Энэ өдөр нийт 92,459,794,537 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

2025-12-23 15:01:31

Бирж нь “Богино хугацаанд их ашиг олох боломжтой” гэх агуулга бүхий аливаа мэдээллийг шийдвэр гаргахаасаа өмнө нягтлах, тухайн платформ нь хөрөнгийн зах зээлд албан ёсны үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллагынх мөн эсэхийг баталгаажуулахыг зөвлөж байна.

ЗГДҮЦ-НЫ ҮНДСЭН ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

2025-12-23 11:56:07

Бирж нь 1311 кодтой Засгийн газрын богино хугацаат, хямдруулалттай дотоод үнэт цаасыг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

ДОТООДЫН АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ХУВЬЦААГ ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН ОЛОН НИЙТЭД АРИЛЖААЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛСАН БАЙНА

2017-12-27 15:43:30

Санхүүгийн тогтвортой байдлын Зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Банкнаас бусад санхүүгийн салбарын тойм” болон хөндлөнгийн судалгааны багийн гүйцэтгэсэн “Дотоодын арилжааны банкуудын хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжаалах боломж”-ийн талаарх судалгааны тайланг хэлэлцсэн байна.

Тус зөвлөл нь Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд болон СЗХ-ны дарга нараас бүрддэг бөгөөд санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл учирсан тохиолдолд түүнийг бууруулах талаар нэгдсэн дүгнэлт хийх, тус тусын эрх, үүргийн хүрээнд авах арга хэмжээ, шийдвэрийг тогтооход Зөвлөлийн үйл ажиллагаа чиглэдэг бөгөөд гадаад, дотоод хүчин зүйлсийн талаарх судалгаа, мэдээллийг тогтмол сонсон, солилцож, шаардлагатай тохиолдолд УИХ-д зөвлөмж, дүгнэлт хүргүүлэн, зохих шийдвэрийг гаргуулдаг юм.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо