• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42496.26

( 117.1 0.28% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42496.26 117.1
MSE A Индекс 16651.82 85.55
MSE B Индекс 11900.74 22.53

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-20 16:37:07

Энэ өдөр нийт 17,227,481,422 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ

2024-05-20 14:49:15

Сонирхсон компаниуд төсөвт өртөгт багтаан хамтран ажиллах үнийн санал, компанийн танилцуулга, туршлагын мэдээллийг 2024 оны 5 сарын 23-ны өдөрт багтаан албан бичгээр ирүүлэхийг хүсье.  

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-20 11:43:05

2024 оны 5 дугаар сарын 13-наас 2024 оны 5 дугаар сарын 17-ны хооронд өдөрт дунджаар 28,726,113,212 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

2017-12-28 15:36:52

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд улирч буй 2017 он амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь үүсгэн байгуулагдсанаас хойш 26-н жилийн түүхэндээ анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өмнөх 2015 оны дээд үзүүлэлтээс 57.2 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Мөн ТОП 20 индекс 68.9 хувиар өсч дэлхийн индексүүдийг өсөлтөөрөө тэргүүлсэн бол зах зээлийн үнэлгээ он гарснаас хойш 67.4 хувь өсч 2.4 их наяд төгрөгт хүрсэн нь сүүлийн 5-н жилийн туршид хамгийн дээд үзүүлэлт болсон байна.

Хөрөнгийн зах зээлийн үндсэн бүтээгдэхүүнүүд болох хувьцаа бондын арилжаа идэвхжиж, шинээр болон нэмж үнэт цаас гаргах зэрэг олон үйл ажиллагаа амжилттай явагдсанаас  “Сүү” ХК-ийн гаргасан “Сүү бонд” 6.0 тэрбум төгрөгийг амжилттай босгож хамгийн өндөр үнийн дүнтэй компанийн өрийн хэрэгсэл болсон бол “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэгдсэн хамгийн анхны мэдээллийн технологийн компани болох “АйТүүлс” ХК-ийн үнэт цаасыг худалдан авах захиалга нь нийлүүлэлтээсээ 3 дахин их буюу нийт 3.9 тэрбум төгрөгт хүрснээр, Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргасан компаниуд дунд хамгийн их захиалга авсан компани боллоо.

Мөн Санхүүгийн зохицуулах хороотой хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж, үнэт цаасны давхар бүртгэлийг зохицуулахГадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх түр журам”-ыг батлуулснаар ирэх онд Монголын хөрөнгийн зах зээлд хамгийн анхны давхар бүртгэгдсэн компанийн үнэт цаасыг арилжих нөхцөл амжилттай бүрдээд байна. Хөрөнгийн зах зээлийн талаарх иргэд олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон сум” реалити шоу нэвтрүүлгийг санаачлан, МҮОНРТ-тэй хамтран зохион байгуулж эхний дугааруудыг орон даяар нэвтрүүлсэн нь ард иргэдийн хөрөнгийн зах зээлийг сонирхох сонирхлыг ихээхэн нэмэгдүүлж байгаа нь ажиглагдаж байна.

Ирж буй 2018 ондоо энэ оны амжилтаа ахиулан, гадаад улсын биржид бүртгэлтэй компанийн үнэт цаасыг анх удаа дотоодод бүртгэж арилжих, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, олон улсын жишигт нийцсэн төлбөр тооцооны Т+2 горимыг эргэн нэвтрүүлэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулагч болон үнэт цаас гаргагчид таатай хөрөнгө оруулалтын дэд бүтэц, орчин, ил тод нээлттэй зах зээлийг бий болгохоор Монголын хөрөнгийн биржийн хамт олон бид хичээн ажиллах болно.

 Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлэхийн ялдамд аз жаргал, сайн сайхан, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

Х.Алтай

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал