2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 140,414 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" (JLT+15%) болон "Гермес центр" (HRM+10.71%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Адуун чулуун" (ADL-5.68%) болон "Материалимпекс" (MIE-5.26%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "MSE ALL" индекс 1,182.1 нэгж болж 0.19 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,551,267,458,061 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ