• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53227.9

( 108.11 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53227.9 108.11
MSE A Индекс 20352.34 0
MSE B Индекс 14090.45 0

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-23 16:36:11

Энэ өдөр нийт 92,459,794,537 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

2025-12-23 15:01:31

Бирж нь “Богино хугацаанд их ашиг олох боломжтой” гэх агуулга бүхий аливаа мэдээллийг шийдвэр гаргахаасаа өмнө нягтлах, тухайн платформ нь хөрөнгийн зах зээлд албан ёсны үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллагынх мөн эсэхийг баталгаажуулахыг зөвлөж байна.

ЗГДҮЦ-НЫ ҮНДСЭН ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

2025-12-23 11:56:07

Бирж нь 1311 кодтой Засгийн газрын богино хугацаат, хямдруулалттай дотоод үнэт цаасыг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 2017 ОНЫ САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОЙМ

2018-02-14 15:13:14

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 249 удаагийн арилжаа зохион байгуулж 134 компанийн 106.1 сая ширхэг хувьцааг 76.4 тэрбум төгрөгөөр, ЗГҮЦ-ны анхдагч, хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 8.1 сая ширхэг үнэт цаасыг 772.5 тэрбум төгрөгөөр, компанийн бондын анхдагч, хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 101.6 мянган ширхэг “Сүү бонд”-ыг 10.2 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 859.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Тайлант хугацаанд 1.9 тэрбум төгрөгийн орлого олж 1.2 тэрбум төгрөгийн зардалтай ажилласан нь өмнөх оноос орлогыг 61 хувиар нэмэгдүүлж, зардлыг 40 хувь бууруулж ажилласан бөгөөд улсын төсөвт нийт 418.1 сая төгрөгийн татвар, шимтгэл төлсөн байна.  

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ