• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51098.53

( -678.55 -1.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51098.53 -678.55
MSE A Индекс 19507.22 -139.39
MSE B Индекс 14707.57 -68.12

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

“СОЛОНГО ЭКСПРЕСС” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2013-02-04 10:11:48

     Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 284 тоот тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 50.1, 50.3, 57 дугаар зүйлийг тус тус үндэслэн 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар “Солонго экспресс” ХК-ийн нийт гаргасан 156,523 ширхэг энгийн хувьцааг 451,286 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлэн, нийт 607,809 ширхэг хувьцаатай болгож, компанийн оноосон нэрийг “Еврофё Азиа” ХК болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

 

Еврофе Азиа ХК-ийн тухай       

Хаяг: Улаанбаатар, Баянгол дүүрэг 4-р хороо

Утас: 976-11-342426, Факс: 342426, 342283

Захирлын нэр: А. Бадандорж

 

МХБ-д бүртгүүлсэн огноо: 1992-04-09

Хувьцааны төрөл: Энгийн

Хаалтын ханш: 4200₮

 

Үйл ажиллагааны чиглэл

Түүхий эд бэлтгэл

 

Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ