• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52121.64

( -11.06 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52121.64 -11.06
MSE A Индекс 19778.6 -35.16
MSE B Индекс 14663.84 -68.78

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-11 16:20:17

Энэ өдөр нийт 45,658,530,858 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ШААРДАХ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАЙЛБАР

2025-12-11 11:53:16

Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа уг шаардах эрх үүссэн өдрийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Үнэт цаасны төлбөр тооцоог Т+2 горимоор гүйцэтгэх журамтай нийцүүлэн гаргана.

Мэдээ мэдээлэл

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО

2018-06-28 14:05:03

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос ТУЗ-ийн гишүүд, удирдах ажилтан, эрх бүхий албан тушаалтан, нарийн бичгийн дарга нарт удирдлагын ур чадваруудыг нэмэгдүүлэх зорилготой Компанийн Засаглалын Гэрчилгээ олгох сургалтыг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн сургалтын танхимд зохион байгуулахаар боллоо.

Энэхүү сургалт нь үйл ажиллагаанаас илүүтэйгээр Стратегийн болон хэтийн зорилгод чиглэсэн агуулгатай ба хөтөлбөр нь Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс баталсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдсан болно.

Сургалтанд хамрагдснаар дараах мэдлэгийг олж авна. Үүнд :

  • Компанийн засаглалын ач холбогдол дэлхийн шилдэг туршлагуудтай танилцах,
  • Монголын хууль эрх зүйн зохицуулалт, OECD-ийн зарчмуудад нийцсэн компанийн засаглалын тогтолцоог өөрийн компанидаа бий болгох арга замыг хайх,
  • Хараат бус, гүйцэтгэх бус захирлуудын үүрэг, ач холбогдол, ТУЗ-ийн дарга ба гүйцэтгэх удирдлагыг салгах, ТУЗ-ийн хараат бус гишүүний эрх зүйн байдал,
  • Хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд ба гүйцэтгэх удирдлага, бусад оролцогч талуудын компанийн засаглал дахь  үүрэг хариуцлага,
  • ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээ, гүйцэтгэх удирдлагыг чиглүүлэх, стратегийг батлах үүргүүд,
  • Дотоод гадаад хяналт, мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажилласнаар  ТУЗ хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах,
  • ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүргүүд ба хурлыг үр дүнтэй хэрхэн зохион байгуулах аргуудад суралцана.

Мөн энэ сургалтыг төгссөнөөр 2011 онд шинэчлэгдэн батлагдсан Компанийн тухай хуулийн 75.8 заалтын дагуу компанийн ТУЗ гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нар Компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх шаардлага хангагдана.

Дэлгэрэнгүйг МҮЦАЭХ-ын 70123339 утсаар тодруулна уу.